Есөн хүсэл биелэх тарни
- Аз жаргал хүсэх тарни- Лаон анто фори нэг хоног мацаг бариад долоо хоног уншина.
- Эрүүл энхийг оршоох тарни- Чунг до ама рунг нар мандахын өмнөхөн 10 өдөр дараалан уншина.
- Хийморь бадраах, цог жавхлан бүрдүүлэх тарни- Гүндүү сарваан дүдүү хо базар аюухай сухай өдөр бүр уншина.
- Ухаан санаа арвижуулах тарни- Ум маха диюаа ум пад өглөө бүр уншина.
- Баяжихыг хүсэх тарни-ум би шармани ной суха өдөр бүр үргэлж уншина.
- Мөнгөтэй болох төрни-Кунг рано амо нимотавонг долоо хоногт нэг удаа шөнө дунд гараа дээш өргөж гурван удаа уншина.
- Муухай зүүд зүүдэлсэнд унших тарни- Ум саса мама суха, ум зага лига суха сэрэнгүүт гурван удаа уншина.
- Гэнэтийн ослоос сэргийлэх тарни-эмо хо ума тани суха өдөр бүр уншина.
Ямар эрдэнэсийн чулуу юунд сайн бэ?
Бадмаараг: Ад хорлолын улмаас үүссэн бүх өвчнийг анагааж эмчилдэг.
Биндэръяа: Нас уртасган, биед туссан бүх өвчнийг анагаана.
Галт шил: Элэг, нүдний өвчнийг анагааж, гүвдрүүний шар усыг хатаана.
Гартаам: Гариг, саа өвчнийг эдгээнэ.
Доржпалам: Галзуугийн ад хорлолыг ариусгадаг.
Дун: Идээ бээрийг хатааж, ясны халууныг анагаана.
Индранил: Бүх өвчнийг үлдээлгүй анагаана.
Маргад: Айж цочсоноос үүссэн өвчнийг анагаана.
Манин жонш: Сэрүүн бүлээнийг тэнцүүлнэ.
Номин: Шар ус, булчирхайн өвчнийг анагаана.
Оюу: Элэгний халуун, сүнс сүлд зайлахаас сэргийлж анагаана.
Охин жовш: Шимийг авахуулж, бөөр, цусны халууныг дарна.
Сувд:Судасны өвчнийг засаж тархи гоожихыг тасалдаг.
Усан шил: Халуун өвчин цусны халууныг дарна.
Хув: Нүд бүрэлзэх болон самсайн өвчинд тустай.
Хүү жонш: бадгана, цайвар хаван, бор шарыг засна.
Чүнчигноров: хорын зүйлийн халууныг дарна.
Шүр: элэгний өвчин болон судас хорын халууныг анагаана.
Эр жонш: Цус, шар борын өвчнийг анагаана.
Эм жонш: суулгыг зогсоож, бадгана, халууныг арилгана.
Хүн бүрийн ээлтэй чулуу
Хулгана- очир, анар, хаш
Үхэр-очир, бадмаараг, анар эрдэнэ
Бар- шүр, гартаам, маргад эрдэнэ
Туулай- гартаам, биндэръяа
Луу- хув, мана, индранил эрдэнэ
Могой- молор, бадмаараг, анар эрдэнэ
Морь-молор, гартаам, анар эрдэнэ
Хонь- гартаам, индранил эрдэнэ
Бич- молор, гартаам, биндэръяа
Тахиа- молор, очир, бадмаараг эрдэнэ
Нохой- гартаам, хув эрдэнэ
Гахай- гартаам, шүр, биндэръяа
No comments:
Post a Comment