Монгол ардын зүйр цэцэн үгс
- Муу явахад нөхөр олон, сайн явахад садан олон
- Муу хүнд хойтон жил олон, залхуу хүнд маргааш олон
- Хүн хүндээ, Хүлэг эрчиндээ
- Хувьтай хүн ,Хур борооноор
Хүн хувцсаар,Мал хүчээр
Хүн хэлээр
Мал хөлөөр
Хүний хэрээр
Хүрээний тангаар
Хүнийг аргаар
Хүлгийг уургаар
Хуурамч хүн
Хуулиас аймтгай
Ойгүй хүнд хэлсэн байсан хоёр адил
Ёроолгүй саванд хийсэн байсан хоёр адил
Ойрын жаргалд ташуурч алсаа боддоггүй хүн
Алахаар бордсон гахай адил ажиггүй хэвтэхгүй адил
Үр удамгүй хүн үндэсгүй модтой адил
Үртэй хүн өвдөгтэй шувуу адил
Хүн өвөг язгуураа мэдэхгүй бол
Ойн сармагчинтай адил
Хүнд хэлүүлсэн,
Хүлэгт бариулсан хоёр адил
Хүний бурхан
Өөрийн буг хоёр адил
Хүнийг хэлбэл
Өөрийгөө хэлсэнтэй адил
Хэрэглэх эрдэмгүй хүний ам нь хэрэггүй онгойсон нүхтэй адил
Хэтэрхий эрдэмт хүний амь нь хээрийн бардам лянхуатай адил
Цай аягалахгүй дайлах
Малтай өмсөхгүй золгохтой адил
Ховдог хүн хон хэрээтэй адил
Хэрүүлч хүн өмхий хүрэнтэй адил
Ховч хүн хоёр хөлт могой адил
Ховын үг хоёр үзүүрт зүү адил
Хөгшин хүн үхэхээрээ айлгана
Хүүхэд уйлахаараа айлгана
Номхон тэмээг ноолоход амар
Ноомой хүнийг зарахад амар
Уншиж мэдэхэд ном сайхан
Уулзаж ярихад нөхөр сайхан
Эвийг сэтгэлээр
Эрдмийг хичээлээр
Эрлийг сургаар
Эрдмийг хичээлээр
Ангир уургийг ээжээс
А үсгийг багшаас
Шавийн эрдэм багшаас
Зулын гэрэл тосноос
Эрдмийг эхнээс
Эвийг эртхэнээс
Алт мөнгийг уул мэт овооловч
А үсэг сурсанд хүрэхгүй
Ажлыг аргаар
Агсамыг зүйгээр
Амьдралыг ажлаар
Амжилтыг чармайлтаар
Архи уусан хүнд
Ангарын ус өвдгөөр
Ачийг ачаар
Тусыг тусаар
Аавын хишиг амттай
Ээжийн цай аагтай
Аавгүй хүн авгаа танихгүй
Ээжгүй хүн нагацаа танихгүй
Аавд нь өгсөн юм хүүд хүрэх
Хүүд өгсөн юм аавд хүрэхгүй
Даруу зан
Залуу хүний чимэг
Дотроо хар хор санаж гаднаа магтах нь
Хурц мэс зөөлөн өргөж хажуунаас шидэхтэй адил
Даргын өөдөөс үг хэлэх
Салхины өөдөөс сөрж шээх адил
Баян хүний гараас юм авах
Барын амнаас мах авах адил
Азарга алдвал барихад хялбар
Ам алдвал барихад хэцүү
Зан зангаа мэдэлцвэл хэлэлцэхэд амар
Зам замаа ололцвол явахад амар
Зангаараа явбал биед амар
Замаараа явбал моринд амар
Хэлэхэд амар
Хийхэд хэцүү
Омогтой тархинд ухаан бага
Овтой тархинд ой бага
Муу хүний өвөг болохоор
Сайн хүний хөтөч бол
Нөхөрт нөхөр
Нөхөөсөнд халаа бол
Учир мэдэхгүй ноён болохоор
Учир мэдэх боол бол
Хайргүй хүний эхнэр болохоор
Хар элгийн хүний зарц бол
Ард баян бол улс баян
Улс баян бол ард баян
Баян хүн ноён
Ноён хүн баян
Гэрийн баянаас
Хээрийн баян
Дээд эрдэнэ эв
Дунд эрдэнэ эрдэм
Доод эрдэнэ баян
Ирэг тарган бол хот дүүрэн
Иргэн баян бол улс баян
Ном баян бол төр баян
Үр баян бол үндэс баян
Олгойдоо ховдог хүн баян боловч сэтгэл нь ядуу
Ханалыг мэдэх хүн ядуу боловч сэтгэл нь баян
Олон олонд санаа олон
Баян баянд мод баян
- Эрдмийг эс сурвал хэрэглэх цагт гэмшихЭрүүл биеэ эс асарвал өвчин олсон цагт гэмшихДалайд оломгүйТэнгэрт баганагүйДөрвөн зүгт явах замаан
Дөт дөхөм болго
Найман зовхист явах замаан
Найртай дөхөс болгоДээр дэвсэн
Дэргэд манасан тэнгэр Нар буцдаг
Нас өтөлдөгНар сар ээлжилнэ
Нас жил өнгөрнөНар улайж мандвал
Тэнгэр зохирох
Манан татаж эхэлбэл
Үер болохНар хаанаасаан бол
Навч тийшээгээнНар хүрээлбэл надад муу
Сар хүрээлбэл сайдад мууНар хүрээлбэл орохын тэмдэг
Сар хүрээлбэл хүйтэрхийн шинжНар шимийн том
Сар шөнийн өөхНараан барсан тэнгэр муу
Наадмаан барсан хүн мууНаргүй өдөр бүрэнхий
Саргүй шөнө харанхуйНарнаас хоргодож болдог
Наснаас хоргодож болдоггүйНисдэг нь тэнгэр боловч
Буудаг нь газарАаш ихэдвэл хэрүүл эхлэх
Нар хүрээлбэл салхи болохАлтан дэлхийг нар гийгүүлдэг
Ард түмнийг эрдэм гийгүүлдэгАлтан нар унтрахгүй
Ард олон дуусахгүйАлтан нарыг
Алгаар хааж болдоггүйАрд түмэнд мөхөл байхгүй
Ажил тэмцэлд хязгаар байхгүйБага гэж
Байхгүйгээс багагүйБосоо цагаан үүл
Огторгуйн хутгуур
Болохгүй хэдэн үг
Сэтгэлийн хутгуурГазарт хэлье газар хатуу
Тэнгэрт хэлье тэнгэр холГазраас гарч
Тэнгэрээс унаагүйГарах наран улайвал
Ган болохын тэмдэг
Гаран орон гасалбал
Гай ирэхийн тэмдэгГурван нас хүрээгүй хониор
Тэнгэр тахидаггүй
Гучин нас хүрээгүй хүнээр
Төр бариулдаггүй
No comments:
Post a Comment