Saturday, March 15, 2014

Монголоор сэтгэцгээ

Монгол хэлний чимэх үг
Чимэх үг нь өгүүлбэр ба өгүүлбэрийн аль нэг гишүүний ерийн утгыг төрөл бүрийн баймж утгаар нэмэн дэлгэрүүлэх үүрэгтэй.


  1. маш, нэн, тун, таг, пиг, час, тас
  2. хага, хуга, бут, цоо, цөм, бяц, дэлбэ
  3. сэр, чар, пад, пид, пол, жир, нир
  4. шүү, дээ, бэ, уу, биз, үл, эс, бүү
  5. лав, магад, ялангуяа, ер, мэдээж, үнэхээр, гэх мэт туслах үгсийг чимэх үг гэнэ. Чимэх үгс нь үгийн сангийн бие даасан утгагүй, хэлзүйн нөхцөлөөр хувилахгүй, өгүүлбэрт гишүүний холбогдолгүй зэрэг шинжээрээ холбох үгстэй адил боловч өгүүлбэрийн аль нэг гишүүн ба бүхэл өгүүлбэрээр тэмдэглэж буй бодот байдалд өгүүлэгч этгээдийн хэрхэн хандах түүнийг үнэлэх харьцаа илрүүлж байгаагаараа ялгаатай. Чимэх үгсийг өгүүлбэрт тохиолдож буй байраар нь угтан чимэх, даган чимэх үгс гэж хоёр ангилна.
Угтан чимэх үг:  Өгүүлбэр ба өгүүлбэрийн гишүүний өмнө орж төрөл бүрийн баймж утга илтгэх маш, нэн, тун, улам, үлэмж, хага, хуга, цоо, цөм, пар, пад, ер, бүү, битгий, эс, бараг, яг, үнэхээр, үнэндээ, ялангуяа, зөвхөн заавал, гагцхүү гэх мэт үгсийг угтан чимэх үгс гэнэ. Угтан чимэх згсийг үүргээр нь гишүүнийг угтан чимэх, өгүүлбэрийг угтан чимэх үгс гэнэ.
Гишүүнийг угтан чимэх: өгүүлбэрийн аль нэг гишүүний өмнө орж тухайн гишүүнээр илрэх утгыг нэмэн дэлгэрүүлэх үүрэгтэй маш, нэн, тун, хага, хуга, цоо, огло, пад, пир, час, үл, эс, бүү, битгий, зөвхөн, бараг, гэх мэт үгсийг гишүүнийг угтан чимэх үгс гэнэ. Жишээ: их мэдэхийг биш, гүнзгий мэдэхийг чармай.
Өгүүлбэрийг угтан чимэх үгс: Өгүүлбэрийн өмнө  орж тухайн өгүүлбэрээр илрэх утгыг нэмэн дэлгэрүүлэх үүрэгтэй ер нь, ялангуяа, заавал, чухамдаа, ядахдаа, эрх биш, гагцхүү, лав, магад, мэдээж, харамсалтай нь гэх мэт үгсийг өгүүлбэрийг угтан чимэх үг гэнэ. Жишээ: ер нь хүний сайныг амьд байхад нь бүрэн гүйцэд мэддэггүй бололтой.
Даган чимэх үг: өгүүлбэр ба өгүүлбэрийн гишүүний дараа орж төрөл бүрийн баймж илтгэх утга илтгэх шүү, даа, даг, мөн, мөн л ёстой, вэ, юу, вү, уу, үү, биз, шив, бий, маягтай, төлөвтэй, үгүй, дамжиггүй бэ, ёсгүй гх мэт үгсийг даган чимэх үгс гэнэ. даган чимэх үгсийг үүргээр нь гишүүнийг даган чимэх, өгүүлбэрийг даган чимэх гэж хоёр ангилна.
Гишүүнийг даган чимэх: Өгүүлбэрийн аль нэг гишүүний дараа орж утгыг нэмэн дэлгэрүүлэх үүрэгтэй ч, л, биш гэх мэт үгсийг гишүүнийг даган чимэх үгс гэнэ. Жишээ: Танай сумын  Бат ч сайн хүн шүү.
Өгүүлбэрийг даган чимэх үг: Өгүүлбэрийн эцэст орж тухайн өгүүлбэрээр илрэх утгыг нэмэн дэлгэрүүлэх  үүрэгтэй шүү, даа, даг, биз, бий, шив, юм, уу, бэ, юу, ёстой, хэрэгтэй, зайлшгүй, мөлөвтэй гэх мэт үгсийг өгүүлбэрийн даган чимэх үгс гэнэ. Жишээлбэл: Чи минь урьд өмнө хот орж байсан юм бий. Би одоо хүртэл мэдээгүй юм байна. Тэр үед  л би буруугүй гэдгээ үзүүлэх ёстой юм шүү.

No comments:

Post a Comment