Sunday, March 16, 2014

Проектор

Сургалтын зориулалтай техник хэрэгсэл
Компьютерт хадгалагдсан болон оловсруулагдсан мэдээлэл болон мэдээллийг боловсруулах үйл явцыг том дэлгэц дээр харуулах төхөөрөмжийг проектер гэнэ. Энэ төхөөрөмж нь олон хүн цугласан орчинд мэдээллийг дэлгэрүүлэх зорилгоор хэрэглэдэг.


Проектор нь дотроо маш олон төрлийнх байдаг.
  • Дүрсний проекторЭнэ нь дотроо доорх төрлүүдэд хуваагдана.
    • Видео проекторКомпьютерээс Видео дохиог гаргах болонгэрийн кино театрт өргөнөөр хэрэглэдэг.
    • Кино проекторХөдөлгөөнт дүрсийг гаргах зориулалттай.
    • Слайд проектор.
    • Нэмэлт проектор
    • Гэрэл нэвтрүүлэгчгүй проектор
    • Magic Lantern
    • Camera Obscura
  • Таазны проектор
  • Тусгал проектор гэх мэт олон олон төрлүүд байдаг ажээ.
Проекторыг ашиглах талаар зөвөлгөөнүүд
1. Самбар
Олон нийтэд үзэл бодлоо илэрхийлэх зорилгоор даавуу болон бусад материалаар хийсэн самбар эсвэл ёслолын тугийг ашиглана. Эдгээр нь байгууллага болоод түүний логог сурталчилах, үзэл санааг таниулах, дэмжихэд оршино. Туг далбааг нарийн модноос өлгөж, жагсаалд оролцвол гартаа барих юмуу эсвэл байшингийн хана, хашлагаас өлгөж болно. Ихэвчлэн тодорхой нөлөөлөл хийхийн тулд хувь хүмүүс нэгэн асуудалд чиглүүлэн самбар тугийг хийдэг. Нүдэнд үзэмжтэй, сонирхол татсан самбарыг хийхэд амархан.
2. Хийх арга
Ихэнх даавууг ширээ сандалаас өлгөж хэрэглэхэд тохирсон урттай нэг метр буюу түүнээс өргөн хийдэг. Зурагт самбар богино эсвэл нилээн урт ч байж болно. Даавуун болон хулдаасан самбарыг өндөр барилга, тагтнаас доош өлгөж хөндлөнгөөр нь хэвтээ байдлаар дүүжлэх, мөн алхаж зогсож байгаа хүмүүс урд эгнээний өмнө барих, зурагт самбар болгон хэрэглэхээр хийж болно. Жагсаал цуглааны зурагт самбар нь зарим үед нүүр хэсэг болон арын хэсэг дээр өөр дүрс, уриатай байдаг. Урт зурагт самбараар түүх өгүүлэхээр хийж болно. Том самбар дээрх том үсэг, дүрс холоос харагдана. Харин хөрөг зурагнуудыг дэлгэрэнгүй мэдээлэл эсвэл арай жижигхэн үсэгтэй мэдэгдэлтэй хамт хийх хэрэгтэй. Түүнчлэн самбараа хашлага, төмөр сараалжаас өлгөж болно.
Загвар:
1. энгийн байлга
2. үсгийнхээ алдааг шалга
3. логогоо битгий мартаарай
Шал юмуу ширээн дээр будаг асгахаас зайлсхийхийн тулд гялгар цаас, даавуу эсвэл ноорог цаасан дээр тавьж хийж байгаарай. Үсэг, зургаа даавуун дээр зурж, шүршиж, цавуудаж бас оёж хийж болно. Самбар дээр гараараа шууд шүршсэн бүдүүлэгдүү хийцтэй ч өнгөлөг болдгоороо онцлог. Цаасаар үсгээ хайчилбал самбар дээр цавуудахаасаа өмнө зурах хэрэгтэй. Даавуун дээрээ шохойгоор зурсан ч болно.
Самбарын материалынхаа будаг шингээх чадварыг шалгах нь чухал бөгөөд зарим хиймэл торго нь будаг нь уусч тардаг учраас будгаа түрхэхээсээ өмнө цавуу болон ханын цаасны жонхуутай түрхвэл зүгээр.

3. Проектор ашиглах

Үсэгнүүдийг компьютер болон нэмэлт проекторын тусламжтайгаар зурж, хайчилж хийдэг. Компьютер дээр текстээ бичээд тохиромжтой фондыг сонгоорой. Та зураг эсвэл гэрэл зургийн дүрс нэмж болно. Дараа нь слайдан дээр загвараа хувилна. Тэгээд үүнийг проектор ашиглан ханан дээр буулгаж болно. Ханан дээр тогтоосон даавуун дээрээ загвараа буулгана. Үсэг болон дүрс чинь магадгүй проектороо хаана байрлуулснаас чинь хамаараад өндөр нарийн янз бүр харагдаж болно. Загварынхаа хүрээг анхааралтай шохой, өнгийн харандаагаар даавуун дээрээ зурна. Шохойгоор зурсан үсэгнүүдийнхээ муруй хүрээг нь шугам ашиглаж шулуун зурж, тэгш өнцөг гаргаж болно. Хуулагддаг туузыг гоё харагдуулах шулуун зураас болгохын тулд үсгээ зурж байх үедээ бичилтийг захаар нь наалдуулна.

4. Хээ гаргах

Та загвар хээ гаргахын тулд дүрс, үсгийг өөр юмнаас хайчилж аваад даавуун дээрээ түр цавуугаар үлгэрээ наана. Тэгээд дээрээс нь шүршээд будна. Будгаа хатсаны дараа наасан үлгэрээ аваарай. Тод өнгөтэй машины шүрших будаг хаяг шошго хийдэг уран бүтээлчдэд
түгээмэл байдаг. Ийм будаг нь хуванцар болон төмөр дээр тогтох нь сайн. Анхааруулахад шүршигч будаг шатамхай, давчуу зайтай газар хортой шүү.

5. Өнгөтөөр хэвлэсэн үсэг

Өнөө үед өнгөтэй үсэгнүүдийг өнгөт хувилагч машинаар цаасан дээр харьцангуй хямд хэвлэж болно. Арай жижиг самбар дээр бичиг хэргийн дэлгүүрээс авах боломжтой ар талдаа цаавуутай А4-ийн хэмжээтэй цаасан дээр хэвлэсэн тод өнгөтэй үсэгнүүдийг тавиарай.
6. Самбар дээр хөрөг зурах
Та слайд болон проекторын тусламжтайгаар зураг болон бусад график дүрсийг байгуулж болно. Зурагны хувьд төлөвлөгөөгөө гаргахын тулд даавуун дээрээ хар балаар зурна. Хөрөг зурагтай самбар нь хүний эрхийн асуудлыг бодитой харуулахад үр дүнтэй байдаг. Хөрөг зураг болон бусад зураг, сонирхол татсан тод өнгөөр хийвэл зүгээр. Цаасны төрөлжсөн дэлгүүрээс өнгийг тохируулж авч болно. Та хоёр талдаа наалддаг скочоор самбар дээрээ тэдгээр хэвлэсэн зургаа нааж болно.
7. Анхааруулга
Галд тэсвэртэй Концерт, бага хурлын заалны чимэглэлд хэрэглэсэн баннер болон өлгөсөн зүйл нь галд тэсвэртэй шатдаггүй байх хэрэгтэй. Хиймэл торго зэрэг зарим материал нь бараг галд шатахгүй байх боломжгүй.


No comments:

Post a Comment