Sunday, March 16, 2014

Зан заншил мину

Даалин тавилцах



Эрчүүдийн гоёл буюу нэгэн гангараа нь даалин юм. Даалингийн хэмжээс нь бага, дунд, их гарын гэж ангилагдах ба 26-54 см байдаг. Эртнээс нааш монголчууд нүүдлийн соёл иргэншлээ даган олон юм яриад байхгүй, үйл хөдлөл, харцаараа олон зүйлийг өгүүлж илэрхийлж ирсэн 



бөгөөд хойч үедээ өвлүүлэхийг хүссэн түүх дурсгал, өв соёл нь эдэлж хэрэглэж буй ахуйн бүхий л зүйлдээ нэвт шувт шингэсэн байдаг өвөрмөц онцлогтой. Түүний нэг нь даалингийн урлал бөгөөд түүхийн урт хугацаанд урлагийн бүтээл болтлоо хөгжжээ. Даалинг урлах материалд торго гол үүрэгтэй ба зуун хувийн торгон дээр зүү ороож урласан даалин хамгийн үнэ цэнэтэйд тооцогдоно. Зүү ороож дөрвөн хүчтэн урласан даалин, найман тахилтай зүү ороож урласан даалин, бат бөхийн бэлгэдэл Батноров хатгамалтай даалин гэх мэт олон янзын хийц урлалтай даалингууд бий.
Даалин дээр голдуу өлзий хээ урладаг. Өлзий хээ нь өлзий дэмбэрэл тасралтгүй үргэлжлэхийг бэлгэддэг. Хас хээ бүхий даалинг төрийн хүн голдуу хэрэглэдэг ба номонд мэргэн байхыг бэлгэддэг. Зоосон хээ нь дотроо суман хээтэй, суман хээний дотор талд нар, сар, од мичидийг бэлгэдсэн дугуй хээтэй бөгөөд энэ нь өсөн дэвжиж мандан бадрахыг бэлгэддэг. Өлзий хээний буланд буй хээ нь дөрвөн зүйлийг нэгтгэдэг. Аав, ээж, хүү, охины нэгдэл буюу гэр бүлийн бэлгэдэл болно. Булангийн хээнүүдийг дан дангаар хагасалж урлах нь буй бөгөөд энэ нь хорвоо ертөнц сайн муугийн нэгдэл бөгөөд түүнийг зөөлрүүлэх гэж аргадаж ирсэн ард түмний оюун бодлын илэрхийлэл болдог аж. Алхан хээний тухайд алхаж гишгэхдээ өлмий нь бат оршиж, алдаа эндэлгүй байхыг бэлгэддэг байна. Дөрвөн хүчтэнд тэнгэрийн хоёр хүчтэн, газрын хоёр хүчтэнг дүрсэлдэг бөгөөд тэдгээр хүчтэнгүүд нэгдэхээр дөрвөн зүгийг эрхшээнэ. Өөрөөр хэлбэл, цаг хугацааг захирагч Дүйнхор бурханы эрхшээлтэй бөгөөд эл бурхан нь дөрвөн зүг, найман зовхисын эзэгнэн захирдаг аж.
Эх сурвалж: http://www.touristinfocenter.mn/cate18_more.aspx?CateID=18&ItemID=117

Зул өргөх ёсон



Буддын шашинд  Бурхан багшийн их дүйчин өдөр буюу билгийн тооллын зуны эхэн сарын шинийн 15-нд тохиодог бөгөөд бурхан багшийн их дүйчин өдөр гэдэг нь  бурхан багш эхийн хэвлийд бүрэлдэж бий болсон,төгс гэгээрсэн,насан эцэслэсэн гэх гурван өдөр давхцдаг гэж үздэг байна. Энэ өдөр мацаг барих, зул өргөх, хүүхэд нохой хооллох, хурал ном хурах зэрэг үйлүүдийг үйлддэг байна. Зул өргөх ёсны утга учир: Буддын шашинд нас барсан хүмүүсийн сүнс нь  дараа төрөлдөө очиж хүн болохын тулд маш хүнд хэцүү бартаатай, харанхуй замаар явдаг бөгөөд харанхуй замд хойд төрлөө олж чадалгүй төөрч хаа сайгүй хэрэн хэсүүчилдэг байна. Ийм учраас зул өргөж замыг нь гэрэлтүүлэх юм бол тэдгээр сүнснүүд хойд төрөлдөө саадгүй очиж хүн төрлөө олдог хэмээн буддын шашинд номлосон байдаг.  Бусад өдрүүдэд зул өргөсөн ч адилхан буян болдог байна.
Саяхнаас Монголд “гэрэлт зул өргөх ёслол” зохион байгуулагдах болсон. Аливаа зулыг бадраахдаа үнэн сүжиг бишрэлээр түнэр харанхуй буюу муу санаа, архи тамхи, алаан хядаан, хулгай дээрэм гэх мэтийг зайлуулж залбирснаар гэгээн буян арвижиж, гэмт нүгэл нимгэрэхийн сацуу бурхан шүтээн баясаж хүний сэтгэл ариусна гэж үздэг байна. Хэрвээ зул өргөсөн бол тэр орчинд хэрүүл шуугиан худал хулгай зэрэг бузар булайгүй байхыг анхаарч зулыг жаргах хүртэл сэтгэлдээ ариусахыг бодож байх ёстой.
Түвдэд жил болгон бурхан багшийн их дүйчин өдөрт зул өргөх ёслол зохион байгуулдаг. Гэвч хятадын эрх баригчид шашны аливаа зан үйл хийхийг нь хориглох болсон байна. Гэрэлт зул өргөх нь Тайландын үндэсний уламжлалт ёслол бөгөөд тус улсаас ирсэн лам хуварга нар монголын лам нартай хамтран гэрэлт зул өргөх ёслолыг зохион байгуулсан байна.

2 comments:

  1. Mohegan Sun Pocono - JTG Hub
    › online-casino-mohegan-s 삼척 출장샵 › online-casino-mohegan-s Mohegan 구리 출장안마 Sun Pocono. Located 10 minutes' drive from Mohegan Sun Pocono, this casino hotel is 시흥 출장마사지 within walking 제주도 출장샵 distance of Foxwoods Resort and 창원 출장안마

    ReplyDelete