Монгол хэлний хичээл №5
"Ь,Ъ" тэмдгийн дүрэм. Энэ тэмдгүүдийг хүмүүс буруу ихээр бичдэг болохоор энэ хичээлийг орууллаа. Монгол хэлээ мэддэг хүн бүхэн зөв бичгийн дүрмээ мэддэг байх хэрэгтэй.
Зөөлний тэмдэг "и"-ээр солигдох тохиолдол
- "Ь"-ийн дараа үндсэн эгшиг "а,о,у,и" орвол "ь" нь "и" болно. Жишээ нь: захь-захиа, хууль-хуулийн, урь-уриа
- Эгшигт гийгүүлэгч "в,г,л,м,н,р" орвол: ярь-яривал, холь-холилдох, боль-болих
- Цагаар тодотгон холбох нөхцөлийн ирээдүй цагийн "х" нөхцөл орвол: жишээ: тахь-тахих, урь-урих
- Ардаа "ь"-тэй заримдаг гийгүүлэгчийн дараа заримдаг гийгүүлэгч орвол зөөлний тэмдэг "и"-ээр солигдоно. Жишээ нь: захь-захиж, боть-ботид
Зөөлний тэмдэг "и"-ээр солигдохгүй тохиолдол
- "ь" тэмдгийн дараа туслах эгшиг "я,ё" орсон үед тарья, хорьё
- Ардаа "ь"-тэй эгшигт гийгүүлэгчийн дараа заримдаг гийгүүлэгч орсон үед: тарьдаг, хорьсон
- Хоёр үгээс бүтсэн үгийн эхний үгийн эцэст орсон үед: горьгүй, Дарьхүү
"ъ" Хатуугийн тэмдэг
Хатуугийн тэмдэг нь зөвхөн тусгаарлах үүрэгтэй байдаг. Эр үгэнд гийгүүлэгчийн дараа орсон "я,ё" эгшиг өмнөх гийгүүлэгчээс саланги дуудагдаж байвал түүнийг гийгүүлэгчээс нь хатуугийн тэмдэг "ъ"-ээр тусгаарладаг:
Жишээ нь: явъя, тоолъя
No comments:
Post a Comment