Эхийн хайр \Сургамжит өгүүллэг\
Эх үрийг харж байсан эмч нүүр буруулан, цонхоор харан зогслоо. Хүүхдийн чих байхгүй байлаа. Хүүхдэд үзлэг хийхэд сонсох чадвар нь хэвийн, харин харагдах эрхтэн байхгүй гэж оношилжээ.
Түүнээс хойш он жил урссаар, хүү нь том болж сургуульд оров. Нэгэн өдөр сургуулиасаа хар хурдаараа гүйж ирээд, ээждээ наалдан гомдолтой нь аргагүй уйллаа... Энэ бол амьдралдаа анх удаа гомдсон хэрэг бөгөөд “Нэг том хүүхэд намайг эрэмдэг” гэсэн гэх нь тэр...
Хүү ийм доромжлолыг амссаар өсчээ. Хэдийгээр найз нөхөд нь түүнд сайн, өөрөө сурлага сайтай байсан ч тэдэнтэй нийлдэггүй байв. Түүнд ээж нь цаг үргэлж “Бусадтай нөхөрлө” гэх боловч өрөвдөн хайрласан байдал илт илэрдэг байлаа. Залуу хүүгийн аав эмчтэй уулзан “Одоо ямар ч арга байхгүй юу?” гэж асуухад нь “Хос чих олдвол шилжүүлэн суулгажболно” гэжээ. Тиймээс хүүгийнх нь төлөө хоёр чихээ өгөх хүнийг эржхайж эхлэв.
Хоёр жил өнгөрсний хойно нэгэн өдөр аав нь “Хүү минь чамд чихээ өгөх хүнийг аав ээж хоёр нь оллоо. Харин хэн чихээ өгснийг бүү асуу” гэж хэллээ. Мэс засал маш амжилттай болов.
Шинэ төрхтэй болсон залуу хүү нийгмийн амьдралд идэвхтэй болж, амжилтанд хүрчээ. Тун удалгүй гэрлэж, гадаад харилцааны ажилтан болсон байна. Олон жил өнгөрсний хойно хүү аав дээрээ очоод “Надад ийм их тус болсон хүнийг хэлж өгөөч. Би өдий хүртэл тэр хүний төлөө юу ч хийсэнгүй...” гэж гуйв. “Чи тэр хүний төлөө юу ч хийж чадахгүй.Одоохондоо чамд хэлэхгүй” гэж аав нь хариуллаа.
Энэ нууцыг олон жилийн турш тайлж чадсангүй. Гэтэл хүүгийн амьдралд гунигт явдал тохиолдов... Ээжийнхээ шарилын дэргэд аавынхаа хамт зогсож байв. Аав нь гараа аажмаар явуулан ээжийнх нь хүрэн улаан үсийг ярахад түүний хоёр чих байсангүй. “Ээж нь үсээ тайруулах шаардлагагүй болсон учраас баяртай байсан юм. Тэгээд ч түүнийг муухай гэж хэн ч хэлээгүй, тийм биз дээ?” гэж аав нь аяархан шивнэлээ. Хүний амьдралд гоо үзэсгэлэн гэдэг гаднах төрх байдалд биш, харин дотоод зүрх сэтгэлд байдаг аж.
Эх сурвалж: http://child.zaluu.com/index.php?option=com_content&view=category&layout=blog&id=33&Itemid=36
Зүрхнийхээ үгийг сонс \өгүүллэг\
Хэнд ч мөрөөдлийг тань хулгайлахыг бүү зөвшөөр,
Ямар ч үе байсан хамаагүй зүрхнийхээ үгийг сонс
Хүүг дунд ангид байхад багш нь: “том болоод юу хийх, ямар мэргэжилтэйболохыг хүсч байгаа тухай зохион бичлэг гэртээ бичиж ир” гэсэн даалгаварөгчээ.
Хүү шөнөжингөө суун, нэгэн өдөр адууны аж ахуйтай болох тухай, долоонхуудас дүүрэн юм бичжээ. Тэр ч бүү хэл 200 га талбайтай аж ахуйн байр, хашаа хороо, морьд давхих талбайг ч зурсан байлаа. Маргааш өглөө ньзүрхнийхээ үгтэй зохион бичлэгээ багшдаа өглөө. Хоёр хоногийн дараа багш зохион бичлэгүүдийг тарааж өгөхөд түүний цаасан дээр томоос том “тэг” бас“хичээлийн дараа надтай уулз” гэж бичсэн байв.
Хүү багшаасаа “Яагаад би тэг авч байгаа юм ” гэж асуужээ . “Чиний насанд ийм мөрөөдөл тохирохгүй, бодит байдалтай нийцэхгүй байна” гээд “Чамд мөнгөбайхгүй, чи нүүдэлчин айлын хүү шүү дээ. Адууны аж ахуйтай болоход чамд маш их хөрөнгө мөнгө шаардлагатай. Эхлээд чи газар авна, дараа нь сайн үүлдрийн адуу авах хэрэгтэй, үүнийг хийнэ гэдэг чинь боломжгүй. Хэрэв биелэгдэх зорилго шинээр тавьж ирэх юм бол чиний дүнг өөрчилж болох юм” гэжээ.
Хүү гэртээ ирээд баахан бодсоны эцэст аавдаа хэлэв. Тэгтэл аав нь “за хүү минь, үүнд чи өөрөө шийд гарга, энэ бол чиний хувьд маш чухал сонголт” гэлээ. Хүү хэдэн өдөр бодсоны эцэст зохион бичлэгтээ ямар ч өөрчлөлт оруулахгүйгээр багшдаа өгөнгөө “Та надад өгсөн дүнгээ битгий өөрчлөөрэй, би ч бас мөрөөдлөө өөрчлөхгүй …” гэв.
Одоо тэр 200 га газартай, адууны аж ахуйтай, бас 1000 м2 талбайтай харшидамьдарч байна. Олон жилийн өмнө бичсэн тэр зохион бичлэг нь хоймрын хананд нь өлгөөстэй…
No comments:
Post a Comment