Monday, May 5, 2014

Англиар ярьж сурцгаая

Англи хэлний өдөр тутам хэрэглэдэг үгс
Хэлтэй бол хөлтэй хэмээн монголчууд бид ярьдаг билээ.

I can't believe my eye- би нүдэндээ ч итгэж чадахгүй байна
1. Achieve /эчиив/- хvрэх, гvйцээх, биелvvлэх
2. Agree /эгрии/- зөвшөөрөх, санал нэгдэх, дэмжих
3. Appreciate /эпришэйт/- таалагдах, илvv таалах, өндрөөр vнэлэх

Saturday, April 19, 2014

Домог

Морин хуурын  домог



Эрт урьд цагт Монголын зүүн хязгаар нутгийн адуучин хүү Намжил цэргийн албанд мордож баруун нутгийг хамгаалан суужээ. Түүний уянгат сайхан хоолойгоороо яруу эгшиглэнт дуу дуулахад тэр нутгийн морьтой хүн бууж сонсдог, явган хүн сууж сонсдог байжээ. Олон түмэн ардууд сайхан эр Намжилыг гайхан биширч магтан сайшаахдаа хөхөө шувууны дуутай ижилсүүлэн "Хөхөө Намжил” гэж нэрлэх болжээ.

Monday, April 14, 2014

Мэдэж байхад илүүдэхгүй

Есөн хүсэл биелэх тарни
  • Аз жаргал хүсэх тарни- Лаон анто фори  нэг хоног мацаг бариад долоо хоног уншина.
  • Эрүүл энхийг оршоох тарни- Чунг до ама рунг нар мандахын өмнөхөн 10 өдөр дараалан уншина.

Sunday, March 23, 2014

Цэцэн үг цээжинд, цэцэг навч ууланд

Монгол ардын зүйр цэцэн үгс
  • Муу явахад нөхөр олон, сайн явахад садан олон
  • Муу хүнд хойтон жил олон, залхуу хүнд маргааш олон
  • Хүн хүндээ, Хүлэг эрчиндээ
  • Хувьтай хүн ,Хур борооноор

Sunday, March 16, 2014

Зан заншил мину

Даалин тавилцах



Эрчүүдийн гоёл буюу нэгэн гангараа нь даалин юм. Даалингийн хэмжээс нь бага, дунд, их гарын гэж ангилагдах ба 26-54 см байдаг. Эртнээс нааш монголчууд нүүдлийн соёл иргэншлээ даган олон юм яриад байхгүй, үйл хөдлөл, харцаараа олон зүйлийг өгүүлж илэрхийлж ирсэн 

Өгүүллэгүүд

Эхийн хайр \Сургамжит өгүүллэг\
Би хүүхдээ харж болох уу?” гэж дөнгөж нярайлсан эх асуулаа. Түүнд өлгийтэй хүүхдийг өгөхөд баярлаж хөөрсөн эх сайтар харахын тулд өлгийг нь задлаад цочирдсондоо юу гэж хэлэхээ ч мэдсэнгүй.

Проектор

Сургалтын зориулалтай техник хэрэгсэл
Компьютерт хадгалагдсан болон оловсруулагдсан мэдээлэл болон мэдээллийг боловсруулах үйл явцыг том дэлгэц дээр харуулах төхөөрөмжийг проектер гэнэ. Энэ төхөөрөмж нь олон хүн цугласан орчинд мэдээллийг дэлгэрүүлэх зорилгоор хэрэглэдэг.

Сонгодог бичгээ сурцгаая

Монгол бичгийн зурлага
Монгол бичгээр дээрээс доошоо бичдэг бөгөөд кирилл бичгийн дугуй зурлагыг нар буруу эргүүлж бичдэг бол монгол бичгийн дугуй зурлагыг нар зөв эргүүлж бичдэг.

Saturday, March 15, 2014

Дижитал камера

Дижитал камера

Мэрэгжлийхэнд зориулан гаргасан хамгийн сүүлийн үеийн фото камер

canon1Уг камер нь DIGIC III хэмээх хамгын сүүлийн үеийн Image процессортой бөгөөд урьд нь гаргаж байсан бүх төрөлийн Canon камеруудаас хамгийн илүү нь юм. Камер дахь тусгалын хэмжээ нь аналог камертай адил буюу 36 x 24мм хэмжээтэй бөгөөд 21.90 megapixels хүртэл нягтралтай зурагыг аван 3.0 инчийн LCD дэлгэцээр авсан зурагаа хянах боломжтой болжээ. Canon CMOS sensor нь ISO speed range буюу гэрэл мэдрэх чадвараа 50-3200 хүртэл шилжүүлэх боломжтой . Уг камерын анхаарал татсан нэг зүйл бол Body буюу (дурангүй) их бие нь 7999ам долларын үнэтэй худалдаалагдаж байгаан байна.

Тунгалаг Тамир


Монголоор сэтгэцгээ

Монгол хэлний чимэх үг
Чимэх үг нь өгүүлбэр ба өгүүлбэрийн аль нэг гишүүний ерийн утгыг төрөл бүрийн баймж утгаар нэмэн дэлгэрүүлэх үүрэгтэй.

Wednesday, March 12, 2014

Сургалтын зориулалттай тоног төхөөрөмж

Хамгийн сүүлийн үеийн принтэр

Принтэр нь хар, цагаан буюу монохром өнгөт гэсэн 2төрөл байдаг.  Энэ бол өнгөт принтэр. Хамгийн сүүлийн үеийн 3принтэрийг танилцуулъя Солонгос улсад үйлдвэрлэгдсэн.

Д.Нацагдорж "Шувуун саарал"

Их зохиолч Дашдоржийн Нацагдорж "Шувуун саарал" /өгүүлэл/

Хөндий талын зэргэлээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. 

Sunday, March 9, 2014

Англи хэлний сайтууд


  • Англи хэлний толь бичиг  болон бусад хэлний толь бичгийн үнэгүй сайт:

Saturday, March 8, 2014

Монголын нууц товчоо


Монголын нууц товчоо

        Хүн төрөлхтний соёл нь бичиг, зохиолтой гүн холбогдолтой. Аливаа үндэстний аж ахуй ба соёлын хөгжилт нь ургамал мэт өсөж ирэхэд түүний ишийн хумьсан товч дэлгэж, уран зохиолын цэцгийг нээнэ. Үндэстэн бүрд ийм уран зохиолын анхны цэцэг, дурсгалт бичиг байна.
Орост Х зууны үед зохиогдсон “Игорийн Хорооны үг” гэдэг сайханзохиол бий. Гүржид XII зууны үед Шота Руставелийн зохиосон “Барсан хэвнэгт баатар” гэдэг шүлэглэсэн зохиол бий. Францад “Роландын дуулал” гэдэг их Карл хааны байлдааны түүхийгавч бичсэн зохиол бий. Грект “Илиада Одиссей” гэдэг хэдэн мянган жилийн урьд зохиогдсон сайхан үлгэр бий.

Sunday, March 2, 2014

Учиртай гурван толгой


Учиртай гурван толгой дуурийн хэсгээс

Намтар түүх, уран бүтээл



Яруу найрагч Дашдоржийн Нацагдоржийн намтар 

Д.Нацагдорж 1906 оны 11-р сарын 17-нд Төв аймгийн Баяндэлгэр суманд төржээ. МАХН-ын гишүүнд 1922 онд элссэн. Гэрийн багшаар бичиг үсэг заалгаж анхны боловсрол эзэмшсэн.

Алаг мэлхий өрөх

Монгол наадгай



Монголчууд эрт дээр үеэс хуучин жилийн өвлийн адаг сарын сүүлчийн өдрийн буюу битүүний үдэх хүүхэд багачууд насанд хүрэгчдийн удирдлагын дор шагайгаар “Алаг мэлхий өрөх” хэмээх тоглоомоор наадан ирсэн сайхан уламжлалтай билээ. Алаг мэлхий нь 92 шагайнаас бүрдэх бөгөөд хааш хааш зургаа үелсэн бүгд 36 шагайг нуруу хэмээн өрөөд түүнийхээ дөрвөн үзүүрт тус бүр дөврөн шагайнаас бүрдэх дөрвөн шилбэнд бүгд 16 шагай, мөн дөрвөн тавхай тус бүр тав, бүгд 20 шагай, дээд талд нь хүзүүнд зургаа, хушуунд 


Монгол бичиг

Монгол бичгийн үндсэн зурлага
 Монгол бичгийг анхлан суралчагчдад зориулав.

Монгол хэлэн дэх харь хэлний үг
Хятад гаралтай үгс: янчаан, чийчаан, дэн, муутуу, данжаад,сампин, пянз,пүнлүү, панз, пэнс, цай, байцай, лууван, бууз, банш, хуушуур, бантан, лийр, пүнтүүз, шийгуа, гуанз, интоор, шохой, банз, яам, жанжин, мужаан, чийдэн, янз, даавуу, пуужин, буу, жааз, мантуу, дэнлүү, индүү, цуйван, гоймон, цонх, зээтүү, шүүгээ, жин тан, туйпуу, шуудуу, түнш, паалан, маапаан, вандан, даашинз, гулууз, лоом, лааз, ёотон

Saturday, March 1, 2014

Үлэмжийн чанар


Дулдуйтын Данзанравжаа "Үлэмжийн чанар" Дуучин: Оюунцэцэг




                                                             Үлэмжийн чанар
Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө тунамал толь шиг
Үзэсгэлэнтэй хөөрхөн царайг чинь
Үзээд үзээд ханашгүй, ай нь үнэн хө
Сэтгэлийг булаамаар аа, ай хө

Говийн догшин ноён хутагт Д.Данзанравжаа

Дэлхийд данстай Соён Гэгээрүүлэгч, гүн ухаантан, яруу найрагч Дулдуйтын Данзанравжаа

Өөрийнхөө түвшинг шалгахыг хүсвэл дараах даалгаварыг ажиллана уу
Дараах эхийг сайтар уншсаны дараа дасгалыг гүйцэтгэнэ үү